Шууд Chart

Улаан мөнгөн усыг Гамшиг судлалын хүрээлэнд хүлээлгэн өгчээ

2019-04-11 12:10:21

Баянзүрх дүүргийн долоодугаар хороонд иргэн Б-гийн түрээсээр ажиллуулдаг “Буудай” зочид буудлын 203 тоот өрөөнд их хэмжээний мөнгөн ус байна гэсэн мэдээлэл өчигдөр 20:24 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Мэдээллийн дагуу ОБЕГ-ын хоёр, нийслэлийн Аврах ангийн зургаа, нийт найман алба хаагч, нэг автомашинтайгаар 10 км зам туулан 21:49 цагт очиход  “Hg2Sb2O7” гэсэн бичигтэй савалгаатай тус бүр нь 1960 грамм жинтэй, таван ширхэг улаан мөнгөн ус байсан байна.

Тухайн орчинд мөнгөн ус илрээгүй, мөнгөн усыг ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнд хүлээлгэн өгчээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Улаан мөнгөн усыг Гамшиг судлалын хүрээлэнд хүлээлгэн өгчээ  
Үзсэн: 2172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй