Шууд Chart

“Араатны хаан арслан” кино долоодугаар сарын 19-нд нээлтээ хийнэ

2019-04-11 12:48:03

“Walt Disney” кино компанийн хамгийн алдартай бүтээлийн нэг  . Тэгвэл тус кино компани дээрх бүтээлийнхээ 25 жилийн ойг тохиолдуулан эх зохиолоор нь бүрэн хэмжээний кино бүтээж, үзэгчдэд хүргэхээр болсон.

Кино багийнхан “The Lion king” бүтээлийн шинэ хувилбарыг хийхдээ CGI буюу компьютер графикийг хамгийн дэвшилтэт байдлаар ашигласан бөгөөд “Iron Man” киноны эхний хоёр ангид ажилласан алдарт найруулагч Жон Фавреу “Араатны хаан арслан” киног найруулсан юм. Түүнчлэн 1994 онд тус хүүхэлдэйн киноны хөгжмийг бичсэн алдарт хөгжмийн зохиолч Ханс Зиммер удахгүй нээлтээ хийх киноны хөгжим дээр ажиллажээ. “Араатны хаан арслан” бүрэн хэмжээний уран сайхны кино ирэх долоодугаар сарын 19-нд нээлтээ хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Араатны хаан арслан” кино долоодугаар сарын 19-нд нээлтээ хийнэ  
Үзсэн: 4999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Маргад эрдэнэ [127.0.0.xxx] 2019-10-05 20:35
Миний төрсөн өдрөөр нээлтээ хийсэн байна. Хэхэхэ

Бидэнтэй нэгдээрэй