
"Silhouette film festival" богино хэмжээний кино наадам ирэх наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 7-нд Францын нийслэл Парис хотноо болно. Тус наадамд өрсөлдөх бүтээлийг ирэх сарын 12-ныг дуустал авах бөгөөд сонгогдсон киног наймдугаар сард зарлах юм байна.
"Silhouette film festival" богино хэмжээний кино наадамд 2017 оны есдүгээр сарын 1-нээс хойш бүтээгдсэн бүх л төрлийн бүтээл өрсөлдөж болох аж. Түүнчлэн өрсөлдөх киноны үргэлжлэх хугацаа 59 минутаас хэтрэхгүй, баримтат бүтээл 45 минутаас хэтрэхгүй байх ёстой юм байна. Үүнээс гадна
Сонирхуулахад, Богино хэмжээний кино бүтээлийг олон нийтэд толилуулах, сурталчлах зорилготой дээрх кино наадам 2002 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд кино урлагийн салбарын мэргэжилтэн, үзэгчид өргөнөөр хамрагддаг том арга хэмжээ юм.
Монголын киночид "Silhouette film festival"-д бүтээлээ илгээх боломжтой | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.