Шууд Chart

БНСУ-д зорчих визтэй холбоотой мэдэгдэл гаргалаа

2019-04-11 16:27:41

Сүүлийн үед БНСУ-д зорчих визний хариу хойшлогдож байгаатай холбоотой ЭСЯ-ны байр суурь, Монгол Улсын иргэн “Хөх ордонд гаргасан хүсэлттэй холбоотой БНСУ-ын элчин сайдын яамны байр суурь:

1. Сүүлийн үед БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн Солонгос Улсад зорчих визний хүсэлтийг шалгахад 10 долоо хоногоос дээш хугацаа зарцуулж байгаа талаар хэсэг бүлэг хүмүүс гомдол гарсан байна. Үүний нэг жишээ нь Солонгос Улсад оршин суудаг Монгол Улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасан.

2. Одоогийн байдлаар манай элчин сайдын яам нь Солонгос Улсын засгийн газраас тогтоосон визний материал шалгах ажилтны хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн ажиллаж, мөн ачаалалтай улиралд бусад хэлтсийн ажилтны талыг түр хугацаар визний материал шалгуулах ажилд томилон ажиллуулаад зогсохгүй, байгууллагын өдөр тутмын зардал(ариун цэврийн цаас, дайллаганы цай ундааны төсөв гэх мэт)-ыг хүртэл ашиглан цагийн ажилтан авч визний материал шалгах ажилд туслуулах зэргээр визний материалыг хурдан шуурхай шалгах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч монгол иргэдийн Солонгос Улсад зорчих визний шалгах хугацаа уртсаж буй гол шалтгаануудыг дор дурьдвал,

Нэгдүгээрт, Солонгос Улсад зорчих виз мэдүүлэгчийн тоо маш их байна. Сүүлийн үеийн тоон мэдээнээс харахад, өдөрт 800-1,000 гаруй визний материал хүлээн авч байгаа ба үүнийг долоо хоногоор нь авч үзвэл тухайн Улсын нийт хүн амын 0.1хувь, нэг сараар нь авч үзвэл 0.4хувь, нэг жилээр нь авч үзвэл 5хувь-тай тэнцэх иргэд тогтсон нэг улс руу зорчихоор визний хүсэлт гаргаж буй нь магадгүй олон Улсад ч тун ховорхон байх. Энэхүү өвөрмөц үзэгдэлийн улмаас манай элчин сайдын яам, визний материалыг хэвийн хугацаанд шалгах боломжгүй болж, шалгах хугацаа хойшилж байна.

Хоёрдугаарт, Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримт дунд хуурамч бичиг баримтын төрөл болон тоо харьцангуй их байна. Хуурамч бичиг баримтын төрлийг урьдчилан таамаглахын аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд тооны хувьд нэг долоо хоногийн хугацаанд хэдэн зуугаар тоологдоход хүрч байна.

Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос Монгол хоёр Улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн “гэмт хэрэг” тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүйд хүрээд байна. Өнөөдрийг хүртэл шалгагдаж тодорхой болсон хуурамч бичиг баримтын төрөл нь ойролцоогоор 17 төрөл бөгөөд 2018 оны 10-р сараас эхлэн хэрэгжиж байгаа Олон удаагийн визний журмын өөрчлөлттэй холбогдуулан гэрлэлтийн лавлагаа, төрөөгүй хүүхдийг төрсөн болгож харагдуулахаар төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын байгууллагаас олгодог нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хуурамчаар үйлдэх нь улам нэмэгдсээр байна. Үүнээс үүдэн ЭСЯ-нд мэдүүлсэн визний материалыг шалгах үйл явц хэвийн явагдах боломжгүй болж, бүх материалыг нарийвчлан шалгалт явуулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

* Хуурамч бичиг баримтын төрөл болон илэрсэн тохиолдол: OECD гишүүн орнуудын визийг хуурамчаар үйлдэн өмнө нь тэдгээр улсуудад зорчиж байсан мэт харагдах, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, банкны хуулга, 5сая төгрөг байршуулсан гэрээ, түрээсийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оюутны тодорхойлолт, оюутны төлбөр төлсөн баримт, оюутны дүнгийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, төгсөлтийн диплом, малчны тодорхойлолт

Гуравдугаарт, Солонгос улс руу зорчих виз авч тус Улсад зорчсон монгол иргэдийн дунд зорчих зорилго болон хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж буй иргэд их байдаг ба сүүлийн үед түүний эзлэх хувь болон тоо нэмэгдэх хандлагатай байна. 2018 оны байдлаар, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дунд 3 сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь, 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна. Энэ тоон үзүүлэлтээрээ дэлхийн 170 гаруй Улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамдаас Монгол Улсад суугаа Солонгосын элчин сайдын яам нь дэлхийд 1-р байранд ордог.

Уг нөхцөл байдал даамжирвал цаашлаад Солонгос Улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх, Солонгосын хөдөлмөрийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй тул визний материалыг нарийвчлан шалгахаас өөр аргагүйд хүрч байна.

Дөрөвдүгээрт, Солонгос болон Монгол улс нь ‘Соёл иргэншилт нийгэм’тэй, 'Хууль журамт улс’ болохынхоо хувьд, Улсын болон засгийн газрын байгууллагад чиглэсэн 'хууль бус үйлдэл'-д хатуу арга хэмжээ авах үндсэн зарчимтай. Иймд манай ЭСЯ нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагад өнгөрсөн хугацаанд хуурамч бичиг баримт мэдүүлсэн иргэд болон визний брокерийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хууль ёсны хариуцлага хүлээлгэхээр албан хүсэлтээ илгээсэн бөгөөд цаашид мөн адил хүргүүлсээр байх болно. Энэхүү үндсэн зарчмыг даган мөрдөх нь Солонгос болон Монгол Улсын хоорондын харилцааг урт хугацаанд хөгжүүлэхэд тустай хэрэг юм. Гэвч, өнөөг хүртэл манай элчин сайдын яамнаас шалгуулахаар хүргүүлсэн хүсэлтийн эцсийн үр дүнгийн мэдэгдэл удаашралтай байгаа учир виз мэдүүлгийн бичиг баримтыг улам нягтлан шалгах шаардлага үүсч байна.

3. Олон улс, даяарчлалын эрин үед аливаа улс орны хил хязгаарыг давсан “ард иргэдийн шилжих хөдөлгөөн” нь цаанаасаа урган гарч буй зайлшгүй хэрэгцээ болоод байна. Гэхдээ хилийн дээсийг давахын тулд дүрэм журмын дагуу визээ мэдүүлэх хэрэгтэй байдаг ба хоёр орны харилцаа(гэрээ хэлэлцээр)-ны дагуу визгүй зорчих тохиолдлууд ч байдаг. Энэ мэт гадаад иргэнийг өөрийн Улсын хилээр нэвтрүүлэх үүднээс зөвшөөрөл олгодог шалган нэвтрүүлэх ажил(визний материалыг шалгах, виз олгох, онгоцны буудал дээр хилийн шалганаар нэвтрүүлэх, оршин суух визийг шалгах, сунгах зэрэг)нь тухайн гадаад иргэнийг хүлээн авч буй(хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн) тухайн Улсын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Виз нь виз мэдүүлж буй гадаад иргэн болон БНСУ-ын засгийн газар хоорондын “итгэлцлийн тэмдэг” юм. Тухайлбал, виз нь “Та БНСУ руу зорчихоор виз мэдүүлсэн тохиолдолд таны бүрдүүлсэн бичиг баримтанд итгэж хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоно. Та БНСУ-ын газар нутагруу орсноос эхлэн визэн дээр хэвлэгдсэн визний зорилго болон хугацаа мөн БНСУ-ын хууль дүрмийг чандлан сахина хэмээн итгэж байна” гэсэн утгыг агуулж байдаг.

Гэсэн хэдий ч энэ итгэлийг эвдэх тохиолдол нэмэгдсээр байвал үүнтэй тэмцэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл “итгэл алдсан тэдгээр хүмүүст болон бусад хэнд ч гэрийнхээ үүдийг нээж дураар нь оруулж гаргах боломжүй” гэдэгтэй утга нэг юм.

4. Солонгос, Монгол манай хоёр улс нь 1990 онд түүхэн найрамдалт харилцаа тогтоосноос хойш ойр дотно найрамдалт улсууд болсноороо хамтын харилцаагаа гайхалтайгаар хөгжүүлж ирсэн. Цаашдаа ч иргэд хоорондын солилцоо төдийгүй бүхий л салбар улам өргөжин хөгжих хэрэгтэй байна. Гэхдээ хууль эрхзүй, дэг журам мөрдөгдөн сахигдаж байж харилцаа хамтын ажиллагаа улам батжин бэхжих ёстой.

Манай ЭСЯ нь “ахан дүүс үндэстэн” болох монгол иргэдийн Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчих визний мэдүүлгэд халуун дулаанаар хандан, “хүмүүнлэгийн” болоод “улс орны эрх ашгийн” үүднээс хамгийн аядуу зөөлөн байдлаар шийдэж ирсэн ба яаралтай хагалгаанд орох, суралцах зорилгоор их, дээд сургуульд элсэн орох зэрэг тохиолдолд виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас олгож буй “визний яаралтай шийдвэрлэх хүсэлт”-д тулгуурлан визний яаралтай шийдвэрлэх тогтолцоог хэрэгжүүлж байна.

Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, БНСУ –д ойролцоогоор 20,000 гаруй хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн.

Хэдий тийм ч БНСУ-ын хууль дүрмийг зөрчин хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэх зэрэг хууль бус үйлдэлд нааштайгаар хандах боломжгүй юм. Энэ асуудал нь манай хоёр Улсын харилцаа урт хугацаанд эрүүлээр хөгжихөд саад болох учир зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал юм.

Өнөөдөр Солонгосын визний шалгах хугацаа удааширч байгаа хамгийн том, үндсэн шалтгаан болох монголын эдийн засгийн хямрал намжвал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор виз мэдүүлж буй иргэдийн тоо багасах хэдий ч, дипломат байгууллагад хууль бус хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэгчийн асуудлыг үндсээр нь устгах, энэ асуудалд Монгол Улсын харьяа засгийн газрын байгууллагууд хууль хяналтаа чангатгах зэргээр хамтран ажиллахгүй тохиолдолд, ойрын хугацаанд виз шалгах хугацааг түргэвчлэх боломжгүй юм. Түүнчлэн Монгол Улсын засгийн газрын хүсэж буй Монгол Солонгосын хоорондын “визгүй зорчих хэлэлцээр”-ийн талаар нухацтай хэлэлцэхэд ч сөрөг нөлөө үзүүлэх талтай.

5. БНСУ-ын виз нь БНСУ-ын холбогдох хууль, дүрэм журамд тусгагдсан шат дараалалд үндэслэн шалгагддаг. Түүнээс солонгос танилтай эсвэл ЭСЯ-нд ажилладаг танилтай гээд хууль бусаар шалгагдах эсвэл виз олгогддоггүй болохыг мэдэгдэж байна. Солонгосын визтэй холбоотой визний брокер болон визний залиланд анхаарал сэрэмжтэй байж, хувь виз зуучлалын газар, хувь Солонгосын лавлах үйлчилгээний төв(Call Center) зэрэгт төөрөгдөн хууль бус үйлдэлд холбогдохгүй байхыг хүсэж байна.

Манай ЭСЯ нь хууль бус үйлдэлтэй холбоотой асуудалд БНСУ-ын хууль, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу монгол, солонгос иргэнд адил тэгш хатуу чанга арга хэмжээ авах болно. Мөн сэжиг бүхий этгээдийн талаар манай ЭСЯ-ны мэйл хаяг(kormg2@mofa.go.kr)-руу мэдээллэхийг хүсье.

Монголын нийгэм, хоёр орны холбогдох хууль дүрмийг чандлан сахин, энэ мэт хууль бус үйлдэлд ажиглагчийн байр суурьнаас идэвхитэй хандаж, хууль бус үйлдлээс үүдэн гэм зэмгүй энгийн монгол иргэн хохирол амсахгүй болж, хоёр орны итгэлцэл сэргэн ирээдүйд чиглэсэн найрамдалт харилцаагаа өргөжүүлэн батжуулахад та бүхнээс хамтран ажиллахыг хүсье" гэжээ.

Эх сурвалж: Embassy of the Republic of Korea in Mongolia


БНСУ-д зорчих визтэй холбоотой мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 30318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-27 01:09
Huuhed maani solongost surdag . Ene 6sard chin unen boditoor shaardlagatai bichig barimtiig ni burduulj ogood 10-n sard tatgalzsan hariu avsan. Ih setgel gonsgor bna. Uul ni 7-10honog bolchihood huuhdee neg ergechiheed ireye gej yavah gesiin. Shudarga sain shalgaj chaddaggui l um bna lee dee.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-10 11:45
07 гэж юу вэ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-10 11:45
07 гэж юу вэ
Zochin [127.0.0.xxx] 2019-04-18 20:22
Ed nar uursudduu l zohiomol achaalal uusgeed baigazdee. Materialaa avahdaa hed yavsanaas ni hamarad angilj avaad viz garah gugatsaag ni hariltsan adilgui bolgoh jeregteishdee muliti viztei humusihig shalgaad baih yum bhkushdee budgendin 70-80honog shalgahaar chin achaalal chin ulam l nemegdene shdee iimhen yumig bodood olj chadahguil bgan bhdaa
Зочин [127.0.0.xxx] 2019-04-15 21:00
Арав гаруй жил үйл ажиллагаа хэвийн тогтвортой ажиллаж байгаа байгууллагын бичиг баримтыг хуурамч гэж үзээд 2жилийн хугацаанд ахин виз мэдүүлэх хугацааг хаасан. Үүнийг юу гэж дүгнэх үү. Танай элчингийн ажилчид ажлаа хийж чаддаггүй. Дүгнэлтээ зөв өгч чадахгүй нь эндээс тод харагдаж бн. Олон хүнийг ингэж хохироож байгаа байх шүү
Munguu [127.0.0.xxx] 2019-04-15 08:32
Tiim shvv huuli busaar viz medvvleh material ter bvgdiig munguur hiij bn uursduu l asuudal vvsgeed bga ym daa bolimoor ymaa hu
gerelee [127.0.0.xxx] 2019-04-15 00:26
60 honogiin daraa hariu hvleelt ihtei bn gd ireegvi bga ushuu her udaj bj irj bga bol
Зочин [127.0.0.xxx] 2019-04-14 10:46
Польшоос Солонгос шууд визгүй үзсэн хүн байна уу Болох у
Enkhjargal Arhangai [127.0.0.xxx] 2019-04-14 10:36
Viz meduulgiin gazraa materialaa sain shalgaj tendees bas butsaaj boloh ym daa .olon honog hun huleelgeed bhaar .
Enkhjargal Arhangai [127.0.0.xxx] 2019-04-14 10:34
Huuli durmee sain barimtlah beregtei gedegtei sanal neg baina.Mon gereenii ajilchdiin toog nemeh .50s deesh nasnii humuust viz ogoh .
gerel [127.0.0.xxx] 2019-04-14 10:28
manaihan oorsdoo yamr naidwargui hunuus bilee dee baahan huuramch material barij ochood l hudlaa visand orj ochson bg ni harlaj bhaas daa gai tarij teriig ni helheer amodralaa zalguulna ch gj shig er ni tgj huuki busdaar amidrah ystoi ch ymuu daa ayalaiin visa g 90 bish 30 bolgohod l hangalttai shd. er ni iim boloh zuilsee bid nar oorsdoo l hj bgaa shuu dee
дээгий [127.0.0.xxx] 2019-04-14 00:03
визгүй зорчих 30 хоногийн эрхтэй байвал байдал өөр болох болов уу 90 хоногийн виз өгдөг болохоор 2 сар ажил хийгээд амин зуулгандаа нэмэр олох гэсэн хүмүүс байдаг мөн гэрээгээр ажиллагсдын квотыг нэмэх боломжтой бол хуурамч баримт бүрдүүлэлт багасах байх
Зочин [127.0.0.xxx] 2019-04-13 21:10
Монголчууд маань өөрсдөө даанч муухай найдваргүйшдээ , бүүр нэг тэр муухай үл бүтэх занг нь солонгосчууд анзаарсан болохоор хэцүү байдаг байх. Солонгос оронруу зорчиж байгаа хэнбугай ч бай жаахан ухамсартай байгаачээ .Бүх хүмүүсийг хэлсэнгүй шүү, бариад идчихэв . хүн ер нь өөрөө өөрийгөө мэдэж байгаа байлгүйдээ энд тэндээс юм туудаг илүү хардаг хөгийн хүмүүс өөрсдийгөө мэдэж бгаа байлгүйдээ, мэдээгээр гараад байдаг юм туудаг хүмүүс
Зочин [127.0.0.xxx] 2019-04-13 20:51
Ene bugdiig zuw gej uzej bn
Зочин [127.0.0.xxx] 2019-04-13 18:48
Tgd yag enen shigee shalgad bainuu gevel hudlaa shdee unen zuv materialaa ugud 1sar l yvad ireh baisan hund viziin darj uguugui 3sar huleelgej huleegej tatgalzah jisheetei yg uneheer shalgad bgan bol huuramch material burduulsen hun ni gard jingene garku bgaag yaj tailbarlhiin ingej shalgadgii mu 8sayaar viz gargan gsn hunii utasnii dugaartaigaa heden hun bnshu tednii buh ym ni huuramch tegsen hernee buh hun ni gardag ene teguul ymar uchirtain be viz huleelgiin gazaruud ni zugeer l mungu ugaaj bn 500 aas deesh niigmiin daatgal tuldug hun garah bolomjtoi geh medeelel taraadagch tsaana sayaas deesh tuldug hun l gardag hugiin avilgalch luivaruudaa
Зочин [127.0.0.xxx] 2019-04-13 17:05
Угаасаа л шал худлаа бизнес Болцон юм билээ ач охиноо төрхөд нь хажууд нь ирэх гэсэн 70 гарсан хөгшиний виз хүртэл гарахгүй байх жишээний . Угаасаа 8н саяас эхлээд виз гаргаж өгнө гэсэн хүмүүс бдаг юм бн лээ энэ элчингийхэн болимоор юм
Зочин [127.0.0.xxx] 2019-04-13 07:54
Ачаалалтай байна гээд хаа хамаагүй хүмүүсээр материал шалгуулахаар яаж ч виз гархав дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 23:09
Тиймээ бид унэн мэдээлэл огч байх хэрэгтэй л дээ
Zochin [127.0.0.xxx] 2019-04-12 21:44
Hongovchilson viziig mash olon hun hurtej aylaj zugaalj ajillaj bga shuu bas talarhah heregtei shuu
Zochin [127.0.0.xxx] 2019-04-12 21:42
Mongolchuud hezee bhdaa solongosd ingej barag oron nutgaas oron nutagt yvj bga um shig l yvdag bailaa daa ene bol solongos ulsaas mongolchuudad aylah ch bai ajillah ch hil davah zovshoorliig mash ih hongovchilson bid l huuli durmiig ni bieluulehgui itgeliig ni aldaj bga unen shuu manaihaan mash ih huuli busaar viz meduulj bga
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 21:00
Yag ooriihoo bvh bichig barimtaa ogson huuramch gej garsan baisan shalgii geheer bolomjgvi geed bnlee eneiig odoo yaah estoi ym be ochood orogdol ogson solongsiin elchin hvleej awahgvi gesen arai ymaa hvniig ingej hohirooj bolohgviee svnjingrand d ogson urd ne korea wiza geed bagshiin deeded ogson zvw zvgeer garaad yawaad irsen ahiad jil garni dara ogson tiim ym boson anhaaraltai baihgvi bol material soigdson bj magadgvi gej bodson sh v
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 18:31
Хуурамч бичиг баримт өгч бга Монгол иргэдэд авах арга хэмжээ тодорхой шүү дэ! Дахин давтагдашгүй биеийн өгөгдөл болох хурууны хээгээр дахин виз мэдүүлэх эрхийг нь удаан хугацаагаар хасах хэрэгтэй.Мөн ийм материал хүлээн авч бга байгууллагын зуучлах эрхийг хасах нь зөв бх.БНСУ ын элчин сайдын яам Монгол улс дахь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл бдлтай бга асуудлыг тус улсад виз хүсэгчид ихсэж бгатай холбосон нь үнэн юм.Гэхдээ визний хариу 70-80 хоногт гарч бгаг түргэвчлэх боломжтой гэж миний хувьд үзэж бна.Аливаа зүйлийг хориглох тусам л улам хууль бус зүйл рүү явдаг зүй тогтолтойг та бүхэн мэдэж бга нь лавтай гэж бодож бн.Иймд визийн хугацаа хэтрүүлэн харлахгүй баталгаа бүхий иргэдэд визийг түлхүү олгодог болвол визийн хугацаа хэтрүүлэх нь багасах нь ойлгомжтой.Жнь охин нь БНСУ д сурдаг миний нэг танилд тус улсын элчин сайдын яам 2 удаа татгалзсан хариу өгсөн бсн.Монгол-БНСУ ын хоорондын найрсаг харилцаа цаашид улам өргөжин хөгжихын өлзийтэй ерөөлыг өргөн дэвшүүлье.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 18:10
Huuramch matrialaa bolichihoo.deerees n korea ulsad urid n zorichood 90honog dotroo muruuruu orood irsen humuusiig tatgalzana.ymarch zurchilgui ta nariin darsan hugatsaandaa l yawaad irdegshd humuus.ter ulsiin huuli durmiig zurchij asuudal vvsgeegui humuus.harin huuli busaar bsan humuusiin visa gardag tohioldol zunduu bdag.ene yaaj shalgadag ym.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 16:39
Huuramch bichig barimt solongost ireed humuujilhui bdal 2 iim nuhtsuld hurgej bgaa yum etssiin dundee mongolchuudiin buruu yanarch hariutslaga gej medehgui
kdko [127.0.0.xxx] 2019-04-12 15:00
ter bulgan aimgiig ugchihgui yu doo. tged uls dotor neg uls
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 14:33
Torguulia sain awj chadwal harlaj vldeh ashigvi boloh uchir solongosd harlah shaardlagvi bolno. Tegj chadah yum bol irgen huuli nomiinh ni daguu materialaa bvrdvvlne bas honog hugatsaandaa zorchiod ywaad bn, iim achaalal vsehee baina,
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 14:28
Huuli juramiinh ni daguu yawj ireed uguh geheer tatgalzana, ene juramaa ulam hatuu bolgood baih tusam ni huuli bus vildel bolon harlaj vldeh ihseed baina.,odoo harlaj vldsen hvmvvsees bolj gemgvi irged hohirood bn, tiimees tend huuli zurchij amidarsniih ni hugatsaagaar ni hilees gargahdaa torguuli boloh tulbur awaa solongos uls, ingej changatgawal huuli busaar harlaj bui hvmvvs mash hurdan uursdiin hvselteer eh orondoo irne. Iim juram togtoowol harin solongsd harlah shaardlagvi bolno.
mgl [127.0.0.xxx] 2019-04-12 13:31
elchingee haagad nutag butsdaa tanai solongostoi solongosgui boloh blgui
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 13:06
Saihan zowlogoo baina bayarllaa
Зайлаасай. [127.0.0.xxx] 2019-04-12 13:02
Урьд нь өчнөөн орж гарсан хүмүүст гаргахгүй байж. 90 хоногтоо багтаж ирж байгаа хүмүүсийг удлаа гэж гаргахгүй байх юм. Хуулийн хугацаа бол хугацаа. Хэтрүүлээгүй бол хамаагүй байх ёстой. Виз гаргахгүй юм бол солонгосын элчингийнхэн монголоос зайлж газар нутаг чөлөөлж өг. Хараар байгаа хүмүүсээ барьж гаргаж чадахгүй байгаа нь өөрсдийн чинь буруу.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 12:01
Ene elchingiihen bolimoor yumaa uursduusuu bolson asuudliig busad viz meduulgiin gazruudad buruu ugch baina. Huuliin daguu ajillaj baigaa gazruud n tegeed yah we? huuramch gazar baigaa bol ter gazartai l hariutslaga tootsno biz buh meduulgiin gazriig undseer n ustgah heregtei ch gej baih shig huurhii ajilj amidralaa zalguulj baigaa humuus n yah we ajliin bairgui bolwol tanaih hariutsah yumuu te.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 11:53
Сайн зөвөлгөө өгч ажиллагааныхаа талаар зөвөлгөө өгсөнд баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 10:49
Та бүхэн хуурамч материал л өгөхөө байчих л даа.Тэгвэл хурдан хурдан шалгачихна гээд байна шүү дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 10:44
Minii bodloor naana shalgdag mgl hvvhnvvded ih uchir bdag boluu gj bdfog elchin saidtai n holbogdoh geheer yriulahgvi bvr solongos hvn n zalgaj bhad ichij vhmeer oligtoi ch solongosoor yrij chadahgvi bj wiznii hongiig bagasgah heregtei sh de bvgd l irj heden tog hiichih ymsan gj zvtgej bga ydarsan ard irgedeeree toglohoo bolimoor ym deer n mgo ogwol dor n ggadag gesen arai l dendvv elchingiin mongol hvvhnvvd pesseer hvrtel bulaigaa chireed shal sogtuu 2emegtei ajilchin yaalaa daa heleh vg ch alga
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 10:40
Ta nart vnen zuwuur material bvrdvvleed orhod eej n so irgenshiltei hvvhddee urilga heregtei bvh material ogood ywuulhad solongosd ochood alban esnii hayg hurungiin batalgaa bgvi geed wiz ggvi eniig yu gj oilghuu
Маанаг үхэрнүүд [127.0.0.xxx] 2019-04-12 10:07
Уншаад ч ойлгохгүй нүүрсний утаандаа мансуурсан маанаг үхэр монголчууд энэ доор л гхд дүүрэн бн Та нар хятадууд монголд ирж хууль бусаар хөдөлмөр эрхлэхэд сайнаар ханддагуу, визний нөхцлөө хөнгөвчил гэдэгүү үхэрнүүдээ
Зочин [127.0.0.xxx] 2019-04-14 11:36
Маанаг үхэрнүүд Та өөрөө хятад юмуу солонгос бололтой... Та боломжын амьдралтай байж болно.Монголд хөдөлмөрийн үнэлэмж бага болохоор хөдөлмөрөө үнэлүүлж, амьдралаа дээшлүүлэхээр л тийшээ явж байгаа шүү дээ! Гэхдээ явсан Монголчууд маань тэнд очоод хууль дүрэм зөрчихгүй, хугацаандаа ирвэл бусаддаа гай болохгүй шүү!!!
Biz garaltiin nohtsloo hongorvvleh heregtei sh dee tegehgvi bol hvmvvsiin setgehvid butsaad irj chad [127.0.0.xxx] 2019-04-12 08:58
Biz garaltiin nohtsloo hongorvvleh heregtei sh dee tegehgvi bol hvmvvsiin setgehvid butsaad yawj chadahgvi gesen oilgoltoor harlaad bn biznii asuudliig joohon hongolood butsaj garah bolomjiig bvrdvvleed ogwol hen ger oron vr hvvhdeesee hol bhiig hvshew dee butsaad ywah nohtsol ni hvnd hetsvv bhoor hvmvvs harlaad bn .Biz garaltiin nohtsloo hongorvvleh heregtei.Tiimees biznii asuudliig joohon hongolood butsaj garah bolomjiig bvrdvvleed ogwol hen ger oron be hvvhdeesee hol bhiig hvsheew dee butsaad ywah nohtsol ni hvnd hetsvv bhoor hvmvvs harlaad bn .
Biz garaltiin nohtsloo hongorvvleh heregtei sh dee tegehgvi bol hvmvvsiin setgehvid butsaad irj chad [127.0.0.xxx] 2019-04-12 08:47
W
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 08:15
Huuchin 21 honood gardag bsn ter bol bolomjiin bsn odoo bol arai dendvv udaj bna genetiin uur ulsruu yanz bvriin ajil garaad ywah boldog pasport hereg boloh asuudal garch bgaa uchir vvniig shildeg heregtei
Mgl irged [127.0.0.xxx] 2019-04-12 07:11
Bid buruug oorsdoosoo khaih eostoi Biz meduulehdee khuuramch bichig barimt burduuleh,БНСУ д орж ирээд харлах нь бусаддаа төдийгүй 2 орны найрамдал хамтын ажиллагаанд асуудал болж бна
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 18:40
Үнэн зөв бичиг баритаараа виз Мэдүүлээд виз татгалзсан хүмүүс хэдэн мянгаараа байнөө. Хуурамч бичиг баримтаар виз мэдүүлээд виз авсан нь ч бас хэдэн мянгаараа байдаг. Үнэндээ наадуул чинь ялгаж салгаж чадахгүй уймраад суучихсан гаруудаа. Одоо ч гэсэн хуурамч бичиг баримтаар виз мэдүүлээд виз гарч л байна.
сараа [127.0.0.xxx] 2019-04-11 22:57
энэ манай хууль хяналт гэж үнэн хойрго заваан! хамтраад хяналт шалгалтыг нь чангатгаад өгвөл ажил нь арай хурдан хөнгөн байхгүй юу!
Lady [127.0.0.xxx] 2019-04-11 22:23
Yag zuv ajillaj bna korean elchin.
zochin [127.0.0.xxx] 2019-04-11 19:20
teged ymarch zurchilguu humuusiig zugeer l yavuulalda yalgaj suralda chekist bh heregtei shde amerik, germani konsuliinhan shig l engiin humuus dund n hohirood bna shde So elchingiinheen
Зочин [127.0.0.xxx] 2019-04-11 18:54
Achaallaa daahgui bol hunee nemj ard irgediig huleelgej chileehe bolimoor yum vizni hariu turegsguuleh hansh hurtel baidiin bnlee Mungu uguugui irgediin hariug husseneere hoishluuldag n ta nariin shudraga baidal uu Neg l ih solongos uls mongol uls gj uursdiinhu har baraanig daldlah gj tegdiin Ta nar orchin tsagt bj bh hamgiin hariutslagagui heneggui ard irdgediig doromjilj bga luivarchid Uneheer uddag yumu shalgahad gdgiig n hyanadag shalgadg gazar shalgamaar yum arai davartsan
Зочин [127.0.0.xxx] 2019-04-11 18:34
Сүрдүүлээд наасан.өөрсдөө хүнд суртал гаргаж удаашруулсаны үр дүнд энэ хэмжээнд хүмүүсийн өргөдөл материал бөөгнөрсөн байх гэж бодож байна.эхнээсээ хурдан шуурхай хүндрэлгүй материалаа шалгаад визээ өгөөд явсан бол ийм байдалд хүрэхгүй өайсан байлгүй дээ.ядуу ороны зовлон.дээрэлхүү новшнууд.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-11 18:32
Solongosiin elchin eldev shaltag tavilgui ajillah humuusee nemeech. Ene achaalal ulam l nemegdene buurna gej baihgui. Tiim bolhoor ta natiin zohio baiguulalt l muu bn shu dee. Tanai elchin buh materialiig natiin shalgah yostoi buu shaltag tooch.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-11 17:17
ymar burhand ochih viz husej bgaa bish arai l bdg shd
уугий [127.0.0.xxx] 2019-04-11 17:02
Танил талаараа явдаг гэж үнэн л юм байналээ. Байнга л 90 хоноод шахуу ирж байжийж л дабли виз гараад л байхын байналээ. Танилгүй хүмүүсийнх бол нэг удаа 60-70 хоног яваад л дахиад гарахгүй байх жишээтэй. Үнэхээр л хугацаа хардаг юм бол бүгдийг нь адилхан хандах нь зөв шдээ.
Mg [127.0.0.xxx] 2019-04-12 16:40
Uneheer harlalsan humuusees bolod niiteer n changalaad bga bol harlasan humuus deer n hariutslaga shiidjihej bolnoshde ter bairshuulsan mongo togrogiig n bitgii og hileer garahad n torguuli ntr awaad ch yumu hariutslaga tootsoldoo odoo bas aawiigaa ahiad ogood uzdeg yum biluu geed l suuj bna 2sar ch boltugai ach zeegee harchaad yawagl dee huurhii yu n bolku bgaam be yasan hetsuu yum be
Mg [127.0.0.xxx] 2019-04-12 16:36
Za ene ih udaan hugatsaand huleelgej bgaa yum hamag amitniig huleeltend dund ochnoon sar goridooj huleelgecheed hamgiin aimar n tatgalzsan hariu ogoh n uneheer aimer bi turuh duhuud eejiigee awchirah ged zorilgo deer n ohin maani turuh gej bga bolohoor hajud n hugatsaga duustal harj handah heregtei gsn bsn chin zorilgo todorhoigui ch geh shig eej ireeguigees bolj bi gedeg hun nohorteigee ahnii huuhed bolohoor yu yugaach medehgui za ter gam ntr bol bur hudlaa bolson ingej hunii eruul mended hurtel noloolj bnashde odo teged nohor bid 2 hagassain odor zereg hicheeltei bdg ene odor huuhed harah hun baihku huuhdee ch hetsuu baidal oruulaad oorsdoo ch hicheelee yahuu gej tolgoi gashilaad suuldee 2sartai jaahan amitniig mongol yawuuldag yum biluu geed setgelee zuseed nulimstai suuj bna yagad eleg buten ur huuhdee osgoj hajuugaar n gants odor hicheeldee suugaad buhniig amjuulaad yawad baij bolku gej gesen bodloor ochnoon l guriilee ene metchlen gem zemgui humuusiig dund n hohiroogood bhiimaa
Зочин [127.0.0.xxx] 2019-04-13 10:30
хуурамч бичиг баримт бүрдүүлсэн матриал нь нотлогдвол. зөрчлийн хуулиар арга хэмжээ аваад эхэлвэл тэр болгон өгөх нь ховордоно шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй