
Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өдөр тутмын амьдралд оролцохдоо юун дээр тусламж авч байна, ямар үйл хөдлөл нь хязгаарлагдаж байна, ямар чадвар нь илүү хөгжсөн байна гэх зэргийг тогтоодог ICF буюу “Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал”-ыг ашигладаг.
Манай улсын хувьд ДЭМБ-ын ICD-10 аргачлал буюу өвчин, гэмтлийн жагсаалтын дагуу хүний хөгжлийн бэрхшээлийг “чадвар алдалт”-аар тогтоож байгаагаас шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон үйлчилгээ, бодлого, арга хэмжээг оновчтойгоор хүргэж чадахгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг үе шаттай нэвтрүүлж, салбар дундын нийгмийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана” гэж туссан.
Одоогоор ICF-г нэвтрүүлэх ажлыг салбар бүр тус тусдаа хийгээд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зөвлөх үйлчилгээний тайланд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд ашиглах аргачлалыг боловсруулж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ашиглах туршилтыг хийж байна.
Харин ЭМЯ-ны хувьд “Өвчний олон улсын 11 дүгээр ангилал”-ын шинэ хувилбарт шилжих арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хөгжлийн бэрхшээлийг “чадвар алдалт”-аар тогтоож нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэдэг болно | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.