Шууд Chart

"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ

2025-05-05 16:37:29

"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг төв талбайд энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Өдөрлөгөөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэр, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй техник технологиуд болон гэр, байшин сууцны дулааны алдагдлыг бууруулах бүх төрлийн шийдлүүдийг танилцуулж байна.

Мөн энэ онд цахилгаан болон бүх төрлийн хийгээр халдаг зууханд шилжүүлэхээр төлөвлөсөн 51 мянга гаруй айл өрхийн төлөвлөлтийг танилцуулж байгаа юм.

Түүнчлэн төрөөс үзүүлэх боломжтой хөнгөлөлт урамшуулал болон ногоон зээлийн мэдээллийг авах боломжтой.

Өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөллүүд оролцож байна.


"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй