Шууд Chart

Нийслэлд тээвэр, логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагын төлөөлөл, холбоодын удирдлагуудын саналыг сонсов

2025-05-06 12:54:49

Тээвэр, логистикийн нэгдсэн төвийг Хүннү хотод шинээр барих ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН, холбоодтой санал солилцох уулзалтуудыг зохион байгуулж байна. 

Нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барих бөгөөд үүнээс 400 га газарт зөвхөн тээвэр, логистикийн бүсийг байгуулна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хувийн терминалтай 10 гаруй ААН, тээвэр, логистикийн үйлчилгээ үзүүлдэг 100 гаруй ААН байдаг. Эдгээр үйл ажиллагаа эрхлэгчдийн санал, зөвлөмжийн хүрээнд шинэ тээвэр, логистикийн бүсийг төлөвлөх зорилгоор нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 

 


Нийслэлд тээвэр, логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагын төлөөлөл, холбоодын удирдлагуудын саналыг сонсов  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй