Шууд Chart

УДЭТ-ын “Театрын өдрүүд” наран ургах зүгээс эхэлнэ

2019-04-15 16:38:58

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын хамт олон 2019 оны “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо наран ургах зүгээс эхлүүлэхээр болжээ. Тухайлбал, Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан энэ сарын сарын 24, 25, 26, 27-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод, 28, 29-нд Хэнтий аймгийн Чингис хотноо тоглох юм байна. Дээрх аялан тоглолтын хөтөлбөрт нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрлийн шилдэг бүтээл багтжээ. Тодруулбал, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, 2019 оны шинэ уран бүтээл Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүй зурвас” нийгэм уянгын драмын жүжиг, Э.Оюуны зохиол “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, С.Михалков “Бардам туулай” хүүхдийн . Түүнчлэн УДЭТ-аас очсон орон нутагтаа уран бүтээлч үзэгчдийн уулзалт, ярилцлага, мэргэжил арга зүйн сургалт зохион байгуулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

УДЭТ-ын “Театрын өдрүүд” наран ургах зүгээс эхэлнэ   
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй