
Ах дүү найруулагч Жое Руссо, Антони Руссо нарын бүтээл, бүх цаг үеийн хамгийн их хүлээлт үүсгэсэн "Avengers" киноны дөрөвдүгээр анги
Тус бүтээл энэ сарын 24-нөөс БНХАУ, Австрали болон Ази, Европын зарим улсад, 25-нд Англид гарах бөгөөд албан ёсны нээлтээ энэ сарын 26-нд АНУ-д хийнэ.Түүнчлэн "Avengers: Endgame" бүтээл нээлтээ хийхээсээ өмнө хэд хэдэн дээд амжилт тогтоосон. Тухайлбал, тус киноны анхны трейлэр цацагдсан даруйдаа 289 сая хандалт авч рекорд тогтоосон бол, өнгөрсөн сарын 14-нд олон нийтэд хүрсэн дараагийн трейлэр 268 сая хандалт цуглуулжээ. Мөн урьдчилсан тасалбар борлуулалтаараа “Star wars: The Force Awakens” киноны 2015 онд тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм.
Үүнээс гадна дээрх бүтээл (MCU)-ээс гаргасан бусад ангитай харьцуулахад хамгийн урт кино болсон. Тус киноны өмнөх анги "Avengers: Infinity War" буюу "Цаглашгүй дайн" бүтээл хоёр цаг 40 минут үргэлжилж байсан бол “Эцсийн тулаан” 181 минут үргэлжлэх аж.
"Avengers: Endgame" киноны анхны үзвэр үзэгчдэд хүрлээ | ||
Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.