Шууд Chart

“Амьдралыг тэтгэгч О2” балет үзэгчдэд хүрнэ

2019-04-23 11:29:52

Залуу бүжигчдийн “Амьдралыг тэтгэгч О2” модерн балет ирэх сарын 19-нд 19:00 цагт Корпорэйт Конвейншн Центрт болно.

Монголын залуу бүжигчид 2012 оноос эхлэн орчин үеийн балетын хэв маягийг тодорхойлогчдын нэг АНУ-ын Колорадо Балетын Академийн зуны эрчимт сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадвар төдийгүй амьдралын үзэл баримтлал, хандлагадаа томоохон хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.

Ийн залуу бүжигчид дэлхийн дулаарал, усны хомсдол, агаарын болон хөрсний бохирдол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан байгаль орчны доройтлын эсрэг бодит үйлдэл хийхийг уриалж эхэлсэн.

Тодруулбал, Монгол-Америкийн Балетын хөтөлбөр “Номадик Балет Продакшн”-тай хамтран 2017 оноос “Амьдралыг тэтгэгч” хэмээх байгаль орчны төсөл хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн хүрээнд Ус, Агаар, Хөрс ба Хог Хаягдал сэдвээр дөрвөн цуврал тоглолт хийхээр зорьсон аж.

Дашрамд дуулгахад, Монгол-Америкийн Балетын хөтөлбөрийн зорилго нь Монголын залуу бүжигчид Америкийн орчин үеийн балетын арга техникээс суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, сонгодог бүжгийн мэргэжилтнүүдийн заах арга барил болон хандлагын ялгааг мэдрэх, америк болон бусад орны бүжигчдээс суралцах, Монголд заадаггүй өөр төрлийн бүжиг сурах, цаашлаад эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх өндөр чадвартай, боловсролтой бүжигчдийг бэлтгэх явдал юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Амьдралыг тэтгэгч О2” балет үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй