"Олон улсын бүжгийн өдөр" өнөөдөр тохиож байна. Францын балетмейстер, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новерын төрсөн өдрөөр ЮНЕСКО-гийн Театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх Олон улсын бүжгийн хорооны шийдвэрийн дагуу 1982 оноос эхлэн Олон улсын бүжгийн өдрийг тэмдэглэж иржээ.
Энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог юм. 1991 онд Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгосон байдаг.
Олон улсын бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг нэгтгэж, энэ урлагт хүндэтгэл үзүүлэх зорилготой юм байна.
| Олон улсын бүжгийн өдөр | ||
| Үзсэн: 2544 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.