Шууд Chart

"Болор одод" найрал дууны уралдааны ялагчид Москва хотыг зорилоо

2019-05-03 16:15:09

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан "Болор одод" найрал дууны уралдааны ялагчид Ялалтын парадын дараа Улаан талбайд зохиогдох баярын тоглолтод ая дуугаа өргөхөөр өнөөдөр ОХУ-ын Москва хотын зүг хүлгийн жолоо заллаа.

Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан "Болор одод" хүүхдийн найрал дууны уралдаанд нийслэл болон орон нутгийн найрал дууны 13 баг хамт олон оролцсоноос СУИС-ийн дэргэдэх лицей сургуулийн найрал дууны багш, МУСТА Я.Алтансувд багштай "Бадмаараг" хамтлаг тэргүүн байр эзэлж, энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд оролцохоор болсон юм.



Тус хамтлагийн хамт Ялалтын парадыг шууд дамжуулахаар МҮОНТ-ийн уран бүтээлчид аян замдаа гарлаа. Хамтлагийн Москва хүрэх болон буцаж ирэх зардлыг УБТЗ ХНН, МИАТ компани тус тус ивээн тэтгэж байна.

Сонирхуулахад, эл найрал дууны уралдаан хойд хөршид жил бүр зохион байгуулагддаг бөгөөд ШШГЕГ-ын Зөвлөх генерал В.Н.Муловын санаачилсан уг найрал дууны наадмыг ОХУ-ын Ардын жүжигчин Иосиф Кобзоны байгуулсан “Кузнецкий мост" сан ивээн тэтгэдэг аж.














"Болор одод" найрал дууны уралдааны ялагчид Москва хотыг зорилоо  
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй