Шууд Chart

Гэрэл, гэрэлтүүлэг түрээсээр нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2019-05-06 09:00:00

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ын 2019 оны  “Монгол Нинжа Дайчид“ телевизийн  шоу нэвтрүүлэгт шаардлагатай гэрэл, гэрэлтүүлэг түрээсээр нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах...

Сонгон шалгаруулалтын дугаар:2019- A/63

МҮОНРТ-ийн 2019 оны “Монгол Нинжа Дайчид” телевизийн шоу нэвтрүүлгийн гэрэлтүүлэг, гэрэл 5 өдөр  

1.    Мэргэжлийн гэрэлтүүлгийн баг хамт олонтой,
2.    Мартин гэрэл /тоглолтын гэрэл/ 230W-96 ширхэг
3.    Леден пар /өнгийн гэрэл/ 114W – 300 ширхэг
4.    PL 219 /эффектны гэрэл/ – 10 ширхэгийг түрээслэх мэргэжлийн техник тоног төхөөрмжийн бүрэн нөөцтэй аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул  эрх бүхий оролцогчдоос үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

- Компани, студи, аж ахуйн нэгжийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ \нотариатаар баталгаажуулсан\
- Компани үйл ажиллагаа эрхэлсэн туршлага фото зураг, гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар
- Гэрэл тоног төхөөрөмжийн үзүүлэлт, фото зураг
- Үнийн санал –бүх зардал /1 гэрэл тус бүрээр үнийн задаргаатай/

Та бүхэн холбогдох материалаа 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар битүүмжлэн ирүүлнэ үү. МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр
Бодлого төлөвлөлт маркетингийн хэлтэс

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар \Б.Ариунсанаа. утас 88104040,
имэйл: ariunsanaa@mnb.mn, ariunsanaa2889@gmail.com\-тэй холбогдоно уу.

Нийтэлсэн: MNB тендер

Гэрэл, гэрэлтүүлэг түрээсээр нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй