Хавар өндгөө гаргах тохиромжтой газрын эрэлд шувуу бүхэн гардаг. Энэ үед хиймэл үүр хийж өгөх нь зүйтэй. Та бүхний барьсан үүр шувуудад үр төлөө асрах, өвлийн хүйтэн шөнө, эсвэл зуны халуун нар, хүйтэн бороонд шувуудад орогнох байр болно.

Хиймэл үүр хийх нь амархан бөгөөд зугаатай ажил. Шувууны үүр барих загвар, анхаарах чухал зүйлсийн талаарх мэдээллийг хүргэе.
Хэрэгтэй зүйлс:
1. Цэвэр мод
2. Хөрөө
3. Гар өрөм
4. Алх
5. Хадаас
6. Зүлгүүр
7. Цагаан цавуу бэлдээрэй.
Эхлээд ямар шувуунд зориулсан үүр хийхээ сонгоно. Сонгосон шувуунаасаа хамаарч үүр хийх нүхний диаметр тодорхойлогдох учиртай.
• Хөхбухын төрлийн шувуудад-25 мм
• Модны болжморт -28 мм
• Хотын болжморт-32 мм
• Хар тодолд-45 мм диаметртэй үүр байх нь зохистой гэж үздэг байна.

Үүр хийх мод будаггүй, цэвэр байх хэрэгтэй. Ердөө урт банз байхад л хангалттай. Банзыг хэмжиж харандаагаар тэмдэглэгээ хийж байгаад тайрч, нүхэлнэ. Ингэж бэлтгэсэн модоо зүлгэж өөгүй болгоод хооронд нь наах юм уу, хадах маягаар бэхлээрэй.

Бэлэн болсон шувууны үүрээ ойд юм уу, шувуу олноор амьдардаг газар хадаж тогтооно. Шувууны үүрийг байнга эргэж, тойрч цэвэрлэхийг хүсч байвал хажуу ханыг нь онгойдог загвараар хийж болох юм. Та хүссэн хэмжээ, загвараараа шувууны үүр хийж болно.
| Шувуудад "гэр" хэрэгтэй | ||
| Үзсэн: 3799 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.