
Дэлхийн гурван том шашны нэг Буддын шашныг үндэслэгч Бурхан багш сургаалдаа “Нэг хүний амийг аврах нь долоон суварга босгосонтой тэнцэнэ” гэжээ. Тэгвэл донор хүний “Нэг удаа бэлэглэсэн цус гурван хүний амийг авардаг” ажээ.
Энэ нь хүний амьдрах насыг нэмэгдүүлэн, амьдралд заналхийлж буй өвчнөөс ангижруулж, өвчний хүндрэл, эмчлэх мэс заслын ажилбарыг дэмжихэд нэн ач холбогдолтой юм.
Манай оронд 20 мянган донор байдаг байна.
Сүүлийн үед зам тээврийн осол их гарах болсон. Мөн төрөлтийн тоо нэмэгдэхийн хэрээр эндэгдэл бас нэмэгдэж байна. Эдгээр шалтгаанаар цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ өдөр бүр нэмэгдэх хандлагатай боллоо.
Сүүлийн үед зам тээврийн осол их гарах болсон. Мөн төрөлтийн тоо нэмэгдэхийн хэрээр эндэгдэл бас нэмэгдэж байна. Эдгээр шалтгаанаар цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ өдөр бүр нэмэгдэх хандлагатай боллоо.
Цусаа сайн дураараа өгч, бусдад буян болно гэдэг юутай ч харьцуулшгүй сайн үйлс билээ. Эрүүл хүн бүхэн донор болох боломжтой. Цусаа өгнө гэдэг ахиж нөхөгдөхгүй болно гэсэн үг биш юм. Тодорхой хугацаа, хяналтад өөрийн боломжит хэмжээгээр цусаа өгөх нь хүний биед гаж буруу нөлөөгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Та бүхэнд цусны донор болж өрөөл бусдад үнэлж баршгүй тус үзүүлэх боломж хэзээд нээлттэй байгаа. Манай орны цусны донор жил ирэх бүр нэмэгдэж буй ч түүнийхээ хэрээр цус сэлбэх хэрэгцээ шаардагдаж байна. Өвчин хүнд хэлж ирдэггүй. Таны дусал цус ч хэрэгтэй хүнийхээ амийг аварч болно. Та бүхэн эрдэнэт хүний амийг аврагч эрхэм ачтан, баатрууд болохын төлөө цусаа бэлэглэхийг уриалж байна.
Нэг удаа бэлэглэсэн цус гурван хүний амийг авардаг | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.