Шууд Chart

Хэрэв та компьютер дээр удаан хугацаагаар ажилладаг бол...

2014-02-25 11:04:59

-Компьютертэй ажиллаж байх үедээ дэлгэцнээс сунгасан гарын хэмжээтэй зайд суух хэрэгтэй. Хажууд тань байгаа дэлгэцийн мониторууд танаас 22 сантиметр зайд байрлах ёстой.

-Та дэлгэцнээс нүднийхээ харцыг өөр тийш хандуулахад өрөөнд чинь байгаа хамгийн алсын юмс шууд нүдэнд чинь тусч байхаар компьютераа байрлуулаарай.

-Өрөөний буланд ч юм уу, хана руу, эс бөгөөс цонх руу харж суух нь халгаатай.

-Та дэлгэцийг өөрийнхөө нүдний түвшингээс дээш байрлуулахыг хичээгээрэй. Энэ нь нүдний булчинг тайвшруулдаг.

-Үдшийн бүдэг гэрлийн өнгө дэлгэцийн өнгөтэй дүйцэж байвал зохимжтой. Харин өдрийн гэрлийн өнгө цайвар цэнхэр ч юмуу эсвэл хананы чинь өнгөтэй ойролцоо байвал сайн.

-40-45 минут ажилласны дараа жаахан завсарлага хийх нь тустай. Энэ үед та нүдээ цагийн зүүний дагуу эргэлдүүлэх, эсвэл гарын дасгал хийгээрэй. Нүдээ ирмэх ч ашигтай. Мөн хоёроос гурван минут зайтай, хол байгаа зүйлсийг удаан ширт.

-Компьютер байгаа өрөө гэрэл гэгээ сайтай, агаар байнгын солилцоотой байх ёстой. Дэлгэц янз бүрийн туяа цацруулдаг. Өрөө ба дэлгэцийн өнгө хоорондоо хэт их ялгаатай байх нь тун зохимжгүй. Харанхуй бүдэг гэрэлтэй, бүгчим өрөөнд компьютер ажиллахыг хориглодог.

-Хэрэв хараа муутай бол нүднийхээ шилийг байнга зүйх хэрэгтэй. Хараа чинь муудвал эмчид даруйхан хандаарай.


Хэрэв та компьютер дээр удаан хугацаагаар ажилладаг бол...  
Үзсэн: 1700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй