
Судлаачид гэр бүл болсноос хойшхи гурав дахь жил эхнэр, нөхрийн хувьд хамгийн аз жаргалтай он жил байдгийг тогтоожээ. Энэ дүгнэлтээ батлахын тулд 2000 хосыг оролцуулсан өргөн хэмжээний судалгаа явуулсан байна. Эхнэр, нөхөр хоёр хуримаа хийсний дараа анхны жилээ “хуримын хөөрөл” гэгчийн дунд өнгөрөөдөг бол хоёр дахь жилдээ бие биеэ сайн таниж мэдэж авдаг аж. Харин гурав дахь жилдээ бие биеэ яг байгаагаар нь танин мэдэж хүлээн зөвшөөрдөг агаад үүний үндсэн дээр хамтын амьдралын хамгийн сайхан төлөвлөгөөгөө зохиодог байна. Мөн энэ үед гэр бүлийн санхүүгийн байдал ч тэгширч тогтворждог аж. Энэ бүхний үндсэн дээр хайр сэтгэл, бэлгийн харьцаа, мөнгө санхүү, сэтгэл санаа гээд бүхий л үзүүлэлтээр хамгийн сайн сайхан он жил болдгийг судалгаа батлажээ.
Гэрлэлтийн дараах гурав дахь жил хамгийн аз жаргалтай | ||
Үзсэн: 2830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.