Шууд Chart

Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүллээ

2019-08-05 13:34:12

Ой тогтоолтын тамирчдын олон улсын чансаа шинэчлэгдлээ. Түүнчлэн шинэ чансаанд багтсан зургаан мянга гаруй тамирчныг дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж байна.

Өмнө нь Тэрбээр 2016 оноос эхлэн уг спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өсвөрийн дэлхийн аварга, Ой тогтоолтын Ази тивийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон.

Түүнчлэн Н.Мөнхшүр БНХАУ-д болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд өөрийн ихэр Н.Энхшүрийн хамт оролцож, дэлхийн рекордыг шинэчилснээр хамтдаа Гиннесийн номонд бичигдсэн. Мөн Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өнгөрсөн онд ОХУ-ын “Россия - 1” сувгийн "Incredible people" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт урилгаар оролцож, 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүллээ  
Үзсэн: 5190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-12 13:51
.2 hoorhon ohindoo bayr hurgej ulam ih ajilt husie.amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-08-07 21:01
Mundag duu narta bayr hurgie
Зочин [127.0.0.xxx] 2019-08-07 09:40
Зочин [127.0.0.xxx] 2019-08-06 22:22
гайхалтай мундаг..
Зочин [127.0.0.xxx] 2019-08-06 13:54
Мундаг охин үнэхээр гайхамшигтай. Улам их амжилт хүсье
Баясаа [127.0.0.xxx] 2019-08-06 13:36
Тэрбум тэрбм хүмүүстэй оронд байдгүй хүнүүд Монголд хэд хэдээрээ байгаад байдим. Дэлхий ертөнц Монгол генийг хайрлаасай билээ
Зочин [127.0.0.xxx] 2019-08-06 11:09
Estoi mundag ohind az jargal hvsie. Mongol gej iim l uls gelhiin tawtsand neree manduulj ywarai amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-08-06 10:42
mongoliin daharhal shuu duu min nudendee nulimstai demjij bna amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-08-05 19:57
Mhndag ohidod amjilt hvsiee

Бидэнтэй нэгдээрэй