Шууд Chart

Уулзалт тэмцээнд Монголын даамчид түрүүлжээ

2019-08-05 13:47:51

Эрхүү мужийн даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг нөхөрсөг уулзалт тэмцээн өнгөрсөн сард болсон. Байгал далайн эрэг дээрх Байкальск хотын Спортын бэлтгэлийн төвд болсон тус тэмцээнд Монгол, Буриадын болон Эрхүү мужийн хоёр баг өрсөлджээ.

Тэмцээний багийн төрөлд хоёр төрөлтийн нийлбэрээр манай даамчид боломжит 48 онооноос 35.5-ыг авсан амжилтаар аваргалж, Эрхүү мужийн I баг 27.5 оноогоор удаалав. Харин Эрхүү II болон Буриадын баг  адилхан 16.5 оноотой гарч, нэмэлт түргэн тоглолтоор ялагчийг тодруулахад Буриадын даамчид ялсан байна.

Ташрамд сонирхуулахад, манай .

Харин хувийн төрөлд 64 буудалтын блиц тэмцээнд эрэгтэйчүүдээс Д.Никифоров (Иркутск), В.Номогоев (Усть-Орд), Д.Филатов (Иркутск), эмэгтэйчүүдээс Г.Хэрлэнмөрөн, Э.Хүслэн, Э.Энххүслэн (бүгд Монгол), 100 буудалт даамын блиц төрөлд эрэгтэйчүүдээс Р.Манлай (Монгол), М.Овсянников, Д.Никифоров (хоёул Иркутск), эмэгтэйчүүдээс Э.Хүслэн, Г.Хэрлэнмөрөн, П.Сурмаасүрэн (бүгд Монгол) нар медалийн эзэн болцгоов.

Уг уулзалт тэмцээн ирэх жил Эрхүү хотод зохиогдох бөгөөд Монголоос 2-3 баг оролцуулж, Саха-Якутын хүчирхэг багийг урих талаар тохиролцсон байна. Харин 2021 оны уулзалтыг Монголд зохион байгуулах аж.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Уулзалт тэмцээнд Монголын даамчид түрүүлжээ  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй