Шууд Chart

Ву Чиен Тханг: Олон талаар хамтран ажиллахад бэлэн

2019-08-05 14:33:05

Уулзалтын эхэнд бригадын генерал Х.Батбилэг “Хоёр улсын ард түмэн 65 жилийн түүхэн уламжлалт харилцаатай бөгөөд энэ түүхэн цаг үед тантай уулзаж байгаадаа туйлаас баяртай байна. Нэгэн жарны түүхтэй хоёр улсын харилцаанд Батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэг. 2014 оноос эхлэн манай сонсогчдыг Вьетнам улсын цэргийн сургуульд сургаж, бакалаврын зэрэг олгосонд талархал илэрхийлье. Цаашдаа цэргийн сургалт, Батлан хамгаалах аж үйлдвэрлэл, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цэргийн эмнэлэг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой юм” гэв.

Харин дэслэгч генерал Ву Чиен Тханг “Хоёр орны Батлан хамгаалах салбарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх, хамтын олон талт ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр улам хичээж, тодорхой үр дүнд хүрсээр байгаад талархаж байна. Цаашдаа энэхүү харилцааг өргөн хүрээтэй болгож, олон талаар хамтран ажиллахад бид бүхэн үргэлж бэлэн” гэсэн юм.

Ташрамд өгүүлэхэд, БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд Вьетнам улсын энхийг сахиулагчид манай цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгааг талууд онцолж, харилцан туршлага судалж байгааг цохон тэмдэглэлээ.

Энд онцлоход манай улсад анх удаагаа зохиогдож байгаа “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд Вьетнам улсаас ажиглагчид оролцож байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ву Чиен Тханг: Олон талаар хамтран ажиллахад бэлэн  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй