
Чөлөөт бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4-нд Болгарын нийслэл Софи хотод болсон. Тэгвэл тус ДАШТ-ийн үеэр 10 настай Фатих Эмирхон хэмээх дауны синдромтой турк хүү дасгалжуулагч Али Бурактайгаа үзүүлэх барилдаан хийж, ялалт байгуулсан байна. Түүнчлэн тус ДАШТ-ийг зохион байгуулагчид хүүд дурсгалын алтан медаль гардуулжээ.
Ээж нь Фатих Эмирхонийг долоон настайгаас нь эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллүүлж эхэлсэн бөгөөд Фатих долоо хоногт дөрвөн удаа дасгал сургуулилт хийдэг. Үүнээс гурав нь бөхийн бэлтгэл бол үлдсэн хугацаанд усан сэлэлтээр хичээллэдэг юм байна. Түүний дасгалжуулагч “Эмирхон спортоор хичээллэж эхэлснээс хойш үргэлж эерэг хандлагатай болсон. Мөн би ядарч байна гэж хэзээ ч хэлж байгаагүй” гэжээ.
Фатих Эмирхон чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээс хойш түүний хэл яриа, бие бялдрын чадвар эрс сайжирч, чөлөөт бөхөөр дамжуулан нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох болсон байна.
.
Дауны синдромтой хүү ДАШТ-ийн дэвжээнд ялалт байгууллаа | ||
Үзсэн: 3558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.