
"Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан цэргийн алба хаагчдын бэлтгэл сургуулилт, ур чадвар, тэсвэр хатуужлыг шалгасан цогц тэмцээн болж байна. Дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид алсын зайн маршийн гуравдугаар цэг буюу хоноглолтын цэгээс өнөөдөр 05:00 цагт хөдлөсөн.
Тэд алсын зайн морин маршийн сүүлийн даалгавар болох татан гаргалтын цэгт үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Тодруулбал, энэ цэгт аюултай газар орноос сум, галт хэрэгслийг зөөх, шархадсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, зөөвөрлөх даалгавар биелүүлсэн. Багийн үүрэг гүйцэтгэлтэй "Аравт" уралдааны Ерөнхий шүүгч болон Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын шүүгч нар танилцсан байна.
Үүнээс гадна ОХУ-ын баг тамирчид алсын зайн морин маршийн дөрөвдүгээр даалгавар болох татан гаргалтын цэгт өгөгдсөн үүргийг амжилттай биелүүлжээ.
Эргэн сануулахад,
.



















Монгол, ОХУ-ын “Аравт” татан гаргалтын цэгт даалгавар гүйцэтгэлээ | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.