Шууд Chart

Хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

2019-08-06 15:15:04

Уулзалтаар чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулах ажил эрчимтэй өрнөж буйг онцлон, цаашид 3х3 сагсан бөмбөг, пара таэквондогийн төрөлд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.

Сонирхуулахад, Япон улсын Шизуока мужийн Яйзү хот "Токио-2020" олимп, паралимпийн наадмын хүрээнд 2015 оноос эхлэн Монголын спортын байгууллагуудтай хамтран ажиллаж, жил бүр чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулж байгаа.

Яйзү хотын төлөөлөгчид нь хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор жил бүр Монгол Улсад айлчилдаг бөгөөд энэ жил тус хотын иргэдийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, 2018 оны дөрөвдүгээр сараас Яйзү хотын иргэдийн дунд өрнөсөн Монгол тамирчдад зориулсан зурагт мессэж илгээх аяны зурвасыг хүлээлгэн өгөв.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв  
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй