
Энэ сарын 5-ны 14:30 цагийн орчимд Орхон аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд “Цэргийн штабын дарга ажлын өрөөндөө нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийхэд Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Б өрөөндөө нас барсан байжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэргийн газраас галт зэвсэг олдсон бөгөөд талийгаач Б ажлын өрөөндөө ганцаараа байсан, түүний өрөөнд хүн ороогүй аж.
Орхон аймгийн Цэргийн штабын дарга ажлын өрөөндөө нас баржээ | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.