Шууд Chart

Гал алдсаны улмаас гурван настай хүүхэд нас барлаа

2019-08-06 16:20:13

Архангай аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 километрийн зайд орших Өгийнуур суманд гэр бүлээрээ аялж явсан хүмүүс галд өртөж, түлэгдсэн харамсалтай хэрэг энэ сарын 4-нд гарлаа. Тодруулбал, 3-73 насны 15 хүн Булган аймгаас Налайх дүүрэг рүү гэр бүлээрээ зорчих үедээ Архангай аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 километрийн зайд орших Өгийнуур сумын Өгий нуурын амралтын байранд саатсан байна.

Тухайн үед дээрх Улмаар гал гарах үед гурван настай хүүхэд нас барж, есөн хүн түлэгдэж, гэмтсэнийг өчигдөр ГССҮТ-д шуурхай хүргэн эмчилгээ хийлгэж байна.

Цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар “Аялагчид хүүхдүүдээ усанд явуулахад, амралтын газрын гадаа байсан шар канистертай шингэн зүйлээс таслан аваачиж өгсөн” гэдэг нь тодорхой болжээ. Харин тухайн канистерт бензин байсан байж болзошгүй аж.

Түүнчлэн дээрх галыг Өгий нуурт амарч, аялж явсан 105 хүн, 22 автомашинтай ажиллаж унтраажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гал алдсаны улмаас гурван настай хүүхэд нас барлаа  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй