
“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны алсын зайн морин марш гурав хоногийн хугацаанд болж өндөрлөсөн. Тэгвэл өнөөдөр ойрын зайн холимог буухиа эхэлсэн байна. Оролцогч орны баг тамирчид ойрын зайн холимог буухиагаар явган 3.1 км, морьтой 4.1 км зам туулах бөгөөд маршрутын дагуу байрлах цэгт өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэх ёстой. Сугалаа ёсоор өнөөдөр Казахстан, Киргиз улсын баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдсөн.
Дашрамд дуулгахад, "Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны хаалтын ёслол энэ сарын 8-нд буюу маргааш 16:00 цагт болно. Хаалтын ажиллагааны ёслолын үеэр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхан морин дээрх үзүүлэх тоглолт хийх аж. Түүнчлэн морьтой торгон цэргүүд хөгжим тоглоно.


Казахстан, Киргизийн “аравт” ойрын зайн холимог буухиа хийв | ||
Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.