
Эрхүү мужийн даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг нөхөрсөг уулзалт тэмцээн өнгөрсөн сард болсон. Тус тэмцээний үеэр
Иркутск мужийн даамын холбоо 77 настай мастертаа хүндэтгэл үзүүлж, дээрх тэмцээнд нэгдүгээр багийнхаа тэргүүн ширээнд урилгаар тоглуулсан юм. Гурван аравны дараах уулзалт нөхөрсгөөр өндөрлөж, 64 буудалт дааманд оросын мастер, зуун буудалт дааманд манай тамирчин илүүрхжээ.
Ташрамд дуулгахад, Д.Ганболдын аав, "Энэрэл" клубыг үүсгэн байгуулагч, өдгөө 80 насыг зооглож буй гавьяат багш Д.Дорж мастер одоо ч хөлгийн ард хүүхэд, залуустай ухаанаа уралдуулсаар байгаа. Тэрбээр энэ жилийн Азийн АШТ-ий ахмадын ангилалд түрүүлсэн билээ. Түүнчлэн Д.Ганболдын төрсөн эгч Д.Найгалмаа, Д.Дэлгэрмаа, дүү Сүхбаатар нар нь даамын спортын дэд мастер цолтой. Мөн Ганболдын гэргий Ж.Гэрэлчулуун нэгэн үе Монголын даамын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж, 1999 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-д оролцож явсан, Дэлхийн даамын холбооны мастер цолтой тамирчин. Даамчин хосуудын дундаас төрсөн Г.Гэрэлболд хүү 2007 онд кадетын ДАШТ-д түрүүлж, даамын төдийгүй Монголын оюуны спортын түүхэнд анхны дэлхийн аварга болсон түүхтэй.
35 жилийн дараах уулзалт | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.