Шууд Chart

Д.Цог-Эрдэнэ: "Аравт" уралдаан төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байна

2019-08-08 11:06:27

"Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны аваргууд өнөөдөр тодрох талаар бид өмнө нь мэдээлсэн. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явагдаж байна. Зохион байгуулагч гол орон ОХУ, хамтран зохион байгуулагч есөн орон буюу Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистаны газар нутагт дэлхийн 36 орны зургаан мянга гаруй цэргийн алба хаагч 32 төрлөөр ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.

Энэхүү Видео хурлаар уралдааны явцын талаар ярилцсан бөгөөд ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, “Аравт” уралдааны ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар мэдээлэл өгсөн.

Тодруулбал, хурандаа Д.Цог-Эрдэнэ "Аравт" уралдаан төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байгааг онцлоод энэ сарын 8-нд өндөрлөнө гэдгийг хэлэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Цог-Эрдэнэ: "Аравт" уралдаан төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байна  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй