
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: Тодорхойгүй байдал шийдэгдвэл нэн тэргүүнд олон улсын зах зээлээс мөнгө босгоно”, “З.Нарантуяа: Гуравдагч хөршийн худалдааны хуулийг оны өмнө батална гэж найдаж байна”, “Монгол Улсын баатар Жамбаагийн Загас: Түүхчид аавыг минь Монгол Улсын гурван дайнд оролцсон цорын ганц хүн гэдэг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Намуудыг төрөөс тэтгэх бол тэнцэх хариуцлагыг нь нэх”, “АНУ-ын Батлан хамгаалахын сайд мориндоо эрэлхэг генералын нэр хайрлав”, ““Оюутолгой”-н алт, зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлынхаас буурав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Пентагоны тэргүүн манай улсад айлчиллаа”, “Х.Отгоо: Өөрийнхөө амьдралаар дуу хийнэ гэвэл өрөөсгөл шүү”, “Нэг сурагчид 250 мянган төгрөг зарцуулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Мандахбаяр: Энэ бол цустай мөнгө, ийм мөнгөнөөс авах нь бүү хэл овоолоод тавьчихсан байхад ч хажуугаар нь өнгөрөхөөс сэжиглэнэ”, “Ж.Эрдэнэбатын Засгийн газрын шийдвэр танхимынхаа гишүүнд давуу байдал олгосон” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.