
Энэ жилийн өсвөр, залуучуудын ДАШТ-ийн эрх олгох тэмцээний удирдамжийг хүргэе.
Нэг. Нийтлэг зүйл
- Тэмцээний зорилго нь 2019 оны өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.
- Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
- Тэмцээн 2019 оны 8-р сарын 10-11-нд Техник технологийн дээд сургууль дээр болно.
- Бүртгэл 2019 оны 8-р сарын 10-ны 9.00-10.00 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
- Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.
Гурав. Тэмцээний журам
- Өсвөрийн УАШТ-ий 8-10, 11-13, 14-16, залуучуудын УАШТ-ий 17-19 насны охид, хөвгүүдийн ангилал тус бүрийн зуун буудалт даамын үндсэн төрөлд эхний 10 байрт шалгарсан тамирчид энэхүү сорилго тэмцээнд оролцох эрхтэй.
- Цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай байна.
- Тойргийн журмаар тоглоно.
- Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.
-Цэвэр хожлын тоо
-Хоорондын тоглолтын үр дүн
-Бергерийн коэффициент
Дөрөв. Шалгаруулах журам
- УАШТ-ий үндсэн төрлийн дүн болон сорилго тэмцээний дүнг хамтатган нийлбэр дүнг гаргана. Ингэхдээ тухайн хоёр тэмцээний аваргад 1, дэд аваргад 2, III байр эзэлсэн тоглогчид 3 оноо олгох журмаар оноог тооцох ба бага онооны нийлбэрээр цуваагаар байр эзлүүлнэ. Хэрвээ УАШТ-ий эхний 10 байрт шалгарсан тоглогч сорилго тэмцээнд тоглоогүй бол +10 оноо олгоно.
Жишээ нь: УАШТ-ээс алтан медаль хүртэж, сорилго тэмцээнд IV байр эзэлсэн тоглогч 1+4=5 оноотой жагсаалтад бичигдэнэ. Хэрэв УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, сорилго тэмцээнд оролцоогүй бол 3+10=13 оноотой болно.
- Хоёр тэмцээний нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд УАШТ-ий амжилтын чанарыг харгалзан байр эзлүүлнэ.
- Хоёр тэмцээний нийлбэр дүнгээр хамгийн бага оноо авсан дарааллаар ангилал тус бүрийн 10 тоглогчийг жагсааж, эхний 3 байрт шалгарсан тамирчид 2019 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 4-ний өдрүүдэд Турк улсад болох өсвөр, залуучуудын ДАШТ-д өрсөлдөх эрхийг авна.
Даамын ДАШТ-д оролцох тамирчдыг шалгаруулна | ||
Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.