
Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл (4 настай) нар ОХУ-ын “Россия-1” сувгийн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт урилгаар оролцож, даалгавраа амжилттай биелүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүнчлэн ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, Дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 настай) мөн тус нэвтрүүлэгт уригдсан билээ. Тэгвэл дэлхийн аварга Э.Лхагвадулам өнгөрсөн бямба гарагт тус нэвтрүүлгийн зураг авалтад оролцож, нэвтрүүлгийн багийнхнаас өгсөн даалгаврыг амжилттай биелүүлж, зочид болон үзэгчдийг гайхшруулсан байна.
Эргэн сануулахад, "Гайхамшигт хүмүүс" шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин болох дэлхийн аварга эгч, дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон. Тэд 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ. Харин
.
Дэлхийн аварга Э.Лхагвадулам хойд хөршийн үзэгчдийг гайхшрууллаа | ||
Үзсэн: 3134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.