Шууд Chart

Рагбигийн шигшээ Азийн цомын тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарлаа

2019-08-12 10:13:54

Рагби долоо төрлийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-нд Индонез улсын Жакарта хотод боллоо. Тус тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчид Узбекистаныг 19:0, Индонезийн багийг 19:12-оор хожиж, хэсгээсээ нэгээр гарсан. Ийн

Монголын рагбигийн шигшээ багийн хувьд 2010, 2011 онд зохион байгуулагдаж байсан Азийн спортын их наадам, Шанхайн рагби 7 цувралд оролцож, гараагаа эхлүүлж байсан түүхтэй.

Тэгвэл найман жилийн дараа Ази тивийн Рагби 7 Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чансаагаа ахиулж, хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч, шагналт дөрөвдүгээр байр эзэллээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Рагбигийн шигшээ Азийн цомын тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарлаа  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй