
Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс энэ сарын 18-ныг дуустал Эстонийн нийслэл Таллинд болно. Монгол Улсаас тус тэмцээнд 61 кг-ын жинд Э.Төгсжаргал, 65 кг-д Д.Тэнгис (хоёул Хасу-Мегастарс), 70 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 74 кг-д Б.Бат-Эрдэнэ (Орхон аймаг, Ирээдүйн одод), 86 кг-д Б.Билгүүн (Хасу-Мегастарс), 92 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 125 кг-д С.Ган-Эрдэнэ (Хангай хүчтэн), эмэгтэйчүүдийн 50 кг-д Ч.Отгонтуяа (Алдар), 53 кг-д Н.Анударь, 55 кг-д Б.Энхцэцэг (хоёул Хилчин), 62 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) гэсэн 14 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор зодоглож байна.
Ташрамд дуулгахад, Монгол бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин А.Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А.Батцэцэг “Загреб-2014”-д аваргалсан билээ.
Чөлөөтийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.