
Японы Шизүока мужийн Яйзү хотын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчилсан. Тус айлчлалын хүрээнд
Уг гэрээний гол зорилго нь ирэх арваннэгдүгээр сарын дундуур үндэсний шигшээ багийн тамирчдыг тус хотод хамтарсан бэлтгэлд хамруулах юм. Түүнчлэн дээрх уулзалтын үеэр үндэсний шигшээ багийн 27 тамирчинд зориулж “Асикс” брэндэд захиалгаар хийлгүүлсэн борцовк өгсөн байна.Сонирхуулахад, дээрх улаан, алтан шаргал өнгө хосолсон борцовк нь Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг “Токио-2020” зуны олимпийн наадмаас алтан медаль авахыг билэгдсэн аж.
Чөлөөт бөхийн тамирчид Японы Яйзү хотод хамтарсан бэлтгэлд хамрагдана | ||
Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.