
Бөхийн төрлүүдийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн нийслэл Таллинд өнөөдөр эхэлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд насанд хүрэгчдийн сүүлийн хоёр ДАШТ-д дараалан түрүүлсэн, дэлхийн хошой аварга Японы бөх Юи Сүсаки Таллинд үе тэнгийнхэнтэйгээ зодоглохоор болжээ.
Тэрбээр өнгөрсөн сард улсынхаа сонгон шалгаруулах тэмцээнд Юки Ириэд ялагдсанаар Нур-Султаны ДАШТ-ийг зорих боломжгүй болсон.
.Сонирхуулахад, энэ жилийн залуучуудын ДАШТ-д 62 орны 700 гаруй тамирчин зодоглож байна.

Дэлхийн хошой аварга залуучуудын ДАШТ-д хүч үзнэ | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.