
Тухайлбал, өчигдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-н жинд гавьяат тамирчин, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэйчүүдийн 66 кг-н жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүл, ахлах ахлагч С.Батгал нар зодоглож, алтан медаль хүртсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн 95 кг-н жинд өрсөлдсөн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын аж ахуйн офицер, цагдаагийн дэслэгч М.Гантогтох мөнгөн медаль хүртлээ.
“Цагдаагийн олимп” өнөөдөр жиү жицүгийн төрлөөр үргэлжилж байна.
“Цагдаагийн олимп”-оос жүдочид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.