
Пан-Америкийн зуны спортын XVIII их наадмын чөлөөт бөхийн төрлийн олимпийн жингийн барилдаан энэ сарын 7-10-нд Лима хотын “Miguel Grau Coliseum” ордонд боллоо. “Лондон-2012” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий дөрвөн алт, хошой хүрэл медальт, АНУ-ын алдарт бөх Жордан Барроуз Пан-Америкийн наадамд гурав дахиа түрүүллээ. Түүний нутаг нэгт “Рио-2016” олимп болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер тивийнхээ наадамд хоёр дахиа аваргалсан. Мөн чөлөөт бөхийн эх орон “Сэм авга”-ын эрэгтэй, эмэгтэй бөхчүүд тус бүр дөрвөн жинд түрүүлсэн бол Куба (Алехандро Вальдес, Юриески Торребланка) хоёр, Канад (өнгөрсөн жилийн дэлхийн аварга Жюстина Ди Стасио), Эквадор (Лиссетте Кастильо) нэг алттай нутаг буцав.
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Кубын Геандро Гарзон, эмэгтэйчүүдийн 62 кг-д үзүүрлэсэн Колумбийн Жаклин Рентера нар одоогоос 12 жилийн тэртээ Пан-Америкийн наадамд түрүүлж байсан бөгөөд Лимад гандан буурахгүй шагналын тавцанд зогсчээ.
Тэмцээний дүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Дэйтон Фикс (АНУ) 2. Хуан Белтр (Доминикан) 3. Рейнери Ортега (Куба), Дарт Капелан (Канад)
65 кг: 1. Алехандро Вальдес (Куба) 2. Альбаро Камачо (Доминикан) 3. Маурисио Санчес (Эквадор), Жейден Эйерман (АНУ)
74 кг: 1. Жордан Барроуз (АНУ) 2. Франклин Гомес (Пуэрто-Рико) 3. Геандри Гарзон (Куба), Жевон Балфур (Канад)
86 кг: 1. Юриески Торребланка (Куба) 2. Педро Фуэнтес (Венесуэль) 3. Пэт Дауни (АНУ), Карлос Мендес (Колумб)
97 кг: 1. Кайл Снайдер (АНУ) 2. Хосе Роберти (Венесуэль) 3. Луис Перес Соса (Доминикан), Рейнерис Салас Перес (Куба)
125 кг: 1. Ник Гваздовский (АНУ) 2. Оскар Пино (Куба) 3. Луис Урбанеха (Венесуэль), Кори Жарвис (Канад)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Уитни Кондер (АНУ) 2. Юснейлис Гузман (Куба) 3. Тайла Маллкуи (Перу), Каролина Кастильо (Колумб)
53 кг: 1. Сара Хильдбрандт (АНУ) 2. Бетзабет Аргульо (Венесуэль) 3. Лианна Монтеро (Куба), Жейд Парсонс (Канад)
57 кг: 1. Лиссетте Кастильо (Эквадор) 2. Женна Баркерт (АНУ) 3. Нес Родригес (Пуэрто-Рико), Жиулиа Родригес (Бразил)
62 кг: 1. Кайла Миракл (АНУ) 2. Жаклин Рентера (Колумби) 3. Абнелес Ямбо (Пуэрто-Рико), Лайс Нуньес (Бразил)
68 кг: 1. Тамира Менса (АНУ) 2. Оливья Ди Бакко (Канад) 3. Юдари Санчес (Куба), Амбар Гарниса (Мексик)
76 кг: 1. Жюстина Ди Стасио (Канад) 2. Алин Сильва (Бразил) 3. Андреа Олайя (Колумби), Мабелкис Капот (Куба)




Жордан Барроуз Пан-Америкийн наадамд гурав дахиа түрүүллээ | ||
Үзсэн: 893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.