Шууд Chart

Сайжруулсан түлш борлуулах картыг ирэх сарын 1-нээс үнэгүй тараана

2019-08-13 11:28:39

Утаа, хөө тортог үүсгэдэггүй сайжруулсан түлшийг жигд хуваарилах зорилгоор “Сайн түлш” нэртэй картыг ирэх сарын 1-нээс айл, өрхөд үнэгүй тараахаар болжээ. Нийслэлийн зургаан дүүрэгт ашиглах уг карт бэлэн болсон хэмээн албаныхан хэвлэв.

Иргэд сайжруулсан түлш худалдах зөвшөөрөлтэй гэрээт борлуулагчаас дээрх картаар агуулах, хэрэглэх хэмжээндээ тохируулан нэг удаад 3-4 тонн түлш худалдан авах боломжтой аж. Мөн үйлдвэр тасралтгүй ажиллаж байгаа учраас сайжруулсан нүүрсний хомстол үүсэх, үнэ нэмэгдэх эрсдэлгүй гэж холбогдох албаныхан үзэж байна.

“Тавантолгой түлш” компани одоогоор 150 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн бөгөөд энэ нь нийслэлчүүдийн нэг сар гаруйн хэрэглээ юм. Үүнээс гадна сайжруулсан түлш бэлдэх 500 мянган тонн түүний эд нөөцөлсөн байна. Тус компани сайжруулсан түлшээ  40 дундын хангамжийн төв, 500 гэрээт борлуулагчаар дамжуулан иргэдэд нийлүүлнэ.

Ташрамд дурдахад, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тавантолгой түлш” компани сайжруулсан түлш борлуулах цэгийн байршил, хэрэглэх, хадгалах заавар зэрэг мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор гар утасны аппликейшн хөгжүүлж буй аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сайжруулсан түлш борлуулах картыг ирэх сарын 1-нээс үнэгүй тараана  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-13 17:29
Ger horoolloo oron suutjuulahgui l bol naad utaagui tulsh ed nar chin zugeer l hudlaa. Udahgui mongo gui zalhuunuud ni hog nuurs mod hulgaigaar tulj ehelne . Deerees ni jorlon ger horoolliin hig chin utaa shigee gamshig bollo

Бидэнтэй нэгдээрэй