Шууд Chart

Монголын мэргэн буудагчид холимог хосын төрлөөс хүрэл медаль хүртлээ

2019-08-14 10:50:42

Мэргэн буудагчдын ДАШТ гэж хэлж болох “Мэргэн буудагчийн зааг” тэмцээний сүүлийн өдөр “Мэргэн буудагчийн биатлон”, “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-ы дасгал явагдаж аваргаа тодрууллаа. Энэхүү дасгалууд нь тус тэмцээний хамгийн их өрсөлдөөнтэй, оролцогчдоос бие бялдрын болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг шаарддаг төрөл юм. Мөн бусад шатанд явагдсан дасгалуудад үзэгч, дэмжигчдийг байхыг хориглож, зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүний байлгадаг. Харин тус хоёр төрлийг оролцогч орны тамирчид, хөгжөөн дэмжигч нар болон орон нутгийн иргэдийг үзэж сонирхохыг зөвшөөрч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй цацдагаараа бусад дасгалуудаасаа ялгарах онцлогтой.

Уг төрлийн онцлог нь тэмцээн оролцогч орнууд тус бүр хоёр мэргэн буудагчийг оролцуулах бөгөөд тэдгээр нь сугалаагаар нэгнээ сугалж хамтран дасгалыг гүйцэтгэж, өрсөлдөгч нараас түрүүлж байгаа унагааснаар дараагийн шатанд шалгардаг. Харин хожигдсон хос шууд тэмцээнийг дуусгадаг.

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Ч.Одхүү нь Азербайжан Улсын Зэвсэгт хүчний ахлагч Элбрус Насиповыг сугалсан бөгөөд тэд өрсөлдөгч нараа ээлж дараалан ялсаар “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-аас хүрэл медаль хүртэж, Монголын мэргэн буудагчдын амжилтын буухиаг үргэлжлүүллээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын мэргэн буудагчид холимог хосын төрлөөс хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй