Шууд Chart

Б.Бат-Эрдэнэ, Э.Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдана

2019-08-14 12:05:33

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн нийслэл Таллинд эхэлсэн. Монголын тамирчдаас 74 кг-ын жинд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин, ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Э.Батмагнай нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Б.Бат-Эрдэнэ хагас шигшээд Японы Жинтаро Мотоямад 6:10-аар, Э.Батмагнай 1/2 шигшээд АНУ-ын Жон Дэвисонд цэвэр ялагдсан аж.

Түүнчлэн өнөөдөр 86 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин Б.Билгүүн, 125 кг-д “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин С.Ган-Эрдэнэ нар дагах барилдаан хийнэ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Бат-Эрдэнэ, Э.Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдана  
Үзсэн: 1719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй