Шууд Chart

Гоо сайхны хагалгаа хийлгэж буй хятад эрчүүдийн тоо нэмэгдэж байна гэв

2019-08-14 13:30:28

Сүүлийн үед гоо сайхны хагалгаанд орж, гадаад үзэмжээ өөрчлөх, өөртөө итгэх итгэлтэй болохыг илүүд үздэг хятад эрэгтэйн тоо ихээхэн нэмэгдэж байна хэмээн CCTV мэдээллээ.

2018 онд Хятадын гоо зүйн эмчилгээний салбарын орлого 495 тэрбум юань давж, нийт үйлчлүүлэгчдийн 15 орчим хувийг эрчүүд эзэлж байна. Түүнчлэн   Мөн 1990 оноос хойш төрсөн хятад эрчүүд гоо сайхны мэс засал болон эмчилгээнд хамрагдах нь түгээмэл байгаа аж.

“Царай төрх сайтай, үзэсгэлэнтэй байх нь амжилтад хүрэх гарц болдог гэсэн буруу ойлголт нийгэмд тархаж, залуу үеийнхнийг дарамтад оруулснаар гоо сайхны мэс засал хийлгэхийг илүүд үзэх болсон. Гоо сайхны мэс засал, эмчилгээ нь хүнийг гоё сайхан харагдуулах хэдий ч эрсдэл ихтэй” хэмээн мэргэжилтнүүд анхааруулдаг.

2017 оны тавдугаар сард эхэлсэн жилийн хугацаатай хяналт шалгалтын үеэр хууль бус болон тусгай зөвшөөрөлгүй гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэсэнтэй холбоотой 2772 хэрэг Хятадын эрүүл мэндийн газруудад бүртгэгджээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гоо сайхны хагалгаа хийлгэж буй хятад эрчүүдийн тоо нэмэгдэж байна гэв  
Үзсэн: 2004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-15 10:15
эрэгтэй хүн гоо сайхны хагалгаанд орохыг энгийнээр хүлээн авахад хэцүү юм байна лээ. Очирбат гуайг зурагтаар гарахад таниагүй шүү, дуугаар нь л танисан. Хуучин хамартайгаа л байхгүй одоо хамраа янзлуулаад яахийн, шинэ хамар нь нэг л сонин эрэмдэг харагдаад байсан. Бас Энхсайхан, Гүндалай нарын нүд байна хэрэг байхгүй, Баттамар гишүүн зүгээр л байгаагаараа сайхан хүн яах гэж нүдээ жоотойтол татуулваа. За мэдэх нь энэ мэдэхгүй хичнээн ч эр саваагүйтэж байгаан бүү мэн, ингээд л солонгосжоод ирж байгаам даа
Зочин [127.0.0.xxx] 2019-08-14 17:28
эрчүүдийн хувьд үс ,шүд, батга, нүдний уут гээд байж болох л эмчилгээнүүд байна ш дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-08-14 15:23
манай хүүхнүүд монгол залуучуудыг голж их сайрхдаг. одоо хятадуудтай саймшрахад нь амар болждээ зайлуул
Зочин [127.0.0.xxx] 2019-08-14 14:32
Цагайгаа засаж янзлууллаа гээд хужаа ген нь хэвээрээ штэй
Зочин [127.0.0.xxx] 2019-08-14 14:14
Манай анхны ерөнхийлөгч гуай банхар хамраа янзлуулсан нь танигдахгүй болчихсон байна. Сэтгэл зүрх нь хүртэл Монголоо гэж өөрчлөгдвөл бас л зүгээрсэн

Бидэнтэй нэгдээрэй