Шууд Chart

Олимпийн наадам зохион байгуулах хороонд “32 кг алт, 3.5 тонн мөнгө” хандивлажээ

2019-08-14 16:00:00

Тус олимпийн медалийн хэмжээ нь 1.2 см зузаан, 8.5 см диаметртэй бөгөөд нүүрэн талд нь "Афин-1896" анхдугаар олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн ялалтын бурхан Никэ, ар талд нь "Токио-2020" олимпийн наадмын эмблемийг дүрсэлсэн байна.

"Токио-2020" олимпийн наадам зохион байгуулах хорооноос олимп, паралимпийн наадмын медалийг хийх зорилгоор 2017 оны дөрөвдүгээр сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд иргэдийн дунд хуучин гар утас, цахилгаан хэрэгсэл хандивлах аян өрнүүлсэн билээ. Хандивын аяны хүрээнд 79 мянган тонн төхөөрөмж цугларч, эдгээрээс нийт 32 кг алт, 3.5 тонн мөнгө, 2.2 тонн зэс болон цайр гаргаж авчээ.

Сонирхуулахад, "Токио – 2020" олимп, паралимпийн наадамд нийт 5000 гаруй медаль үйлдвэрлэх аж.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Олимпийн наадам зохион байгуулах хороонд “32 кг алт, 3.5 тонн мөнгө” хандивлажээ  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй