
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг иргэдийн оролцоотой илрүүлэх, олон нийтэд зөвлөмж, зөвлөгөө шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас “Зуслан” нэртэй аппликэйшн нэвтрүүлжээ. Уг аппликэйшнийг бүх ухаалаг төхөөрөмжид суулган ашиглах боломжтой. Ингэснээр
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн бичлэг, гурав хүртэлх зургийг авч тус аппликэйшний “Санал гомдол” цэсэд байршуулан, тайлбар бичиж болно. Иргэдийн ирүүлсэн мэдээлэл дээрх газрынхны эрхлэх асуудалд хамаарвал байгаль хамгаалагчдадаа даалган шалгуулж, арга хэмжээ авснаа иргэдэд мэдэгдэх аж.
Мөн тус аппликэйшний “Мэдээ, мэдээлэл” цэсээс байгалийн нөөц баялаг ашиглах дүрэм, журамтай танилцаж болох юм байна.
Байгаль орчноо хамгаалах үүргээ технологийн туслалцаатай биелүүлээрэй | ||
Үзсэн: 1187 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.