Шууд Chart

ӨНӨӨДӨР: Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар мэдээлэл өгнө

2019-08-15 07:30:00

- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

09:00 цагт: “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно.

ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байр

09:30 цагт: “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв

11:00 цагт: Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл өгнө. Утас: 325044

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Монгол бөхийн өргөө

11:00 цагт: Энэ сарын 17-18-нд Монголд анх удаа зохион байгуулагдаж буй казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно. Утас: 89001717

"Премиум" Палас

11:00 цагт: Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй мэргэжлийн бодибилдинг фитнессийн тэмцээний хэвлэлийн хурал болно. Утас: 94841888

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар мэдээлэл өгнө  
Үзсэн: 886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй