Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-08-15 09:12:33

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нийслэлийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг зарлалаа”, “Б.Чойжилсүрэн: Тэр лицензийг өөр нэг хүн эзэмшиж байсан бол ийм асуудал гарахгүй, улс төрд орсны минь л үр дагавар байх”, “Д.Буянбат: Бид төсөөлшгүй хүнд байдалд ороод байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Нийслэлчүүд шарилжнаасаа салж чадахгүй нь”, “Долоон галт тэрэг замаас гарчээ”, “Б.Хурц нарыг шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс зэрэг гэрч мэдүүлэг өгнө”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Төрийн наадмын түрүүг “унагадаг” буруу жишиг тогтоох вий”, “Бүтээн байгуулалтын замаар...”, “Ё.Баатарбилэг: Зээлийн санд 13 мянган хүний диплом байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт ““Азийн Давос” Монголд: Хөгжил, хамтын ажиллагаа, уялдаа холбоо...”, “Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурлын шүүгчийн бүрэлдэхүүнийг хамгаалалтад авлаа”, “Бүртгүүлсэн иргэдийнхээ 1.6 хувийг л баярлуулсан “Түрээсийн орон сууц”” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй