
Цагдаа, онцгой байдлын албан хаагчдын спортын наадам БНХАУ-ын Ченгду хотод болж байна.
.Тухайлбал, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн 75 кг-д, мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Нямдорж 70 кг-д, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-д, Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэсийн тамирчин, гавьяат тамирчин Г.Эрдэнэбаяр 86 кг-д алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Харин “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар 74 кг-д, Эрүүл хамгаалалтын газрын шүүх хэлтсийн тамирчин, аймгийн арслан Н.Ганзориг мөнгөн медаль хүртлээ.

Чөлөөтийн дөрвөн тамирчин “World police and fire games”-т түрүүллээ | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.