
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Парисаас Киев хүртэлх дипломат аяллын эзэн Элчин сайд Я.Дашнямынх”, “Арчаагүй бизнесмэнүүд”, “Ч.Улаан: Атар IV аяныг эхлүүлснээр энэ салбар эрчимжсэн хөгжлийнхөө үед рүү орно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Мажоритар тогтолцооноос салж ядаад байвал ядаж мандатаа мадаггүй хуваа”, “Д.Эрдэнэбаатар: Хүннү бол Евразийн тухайн цагийн супер гүрэн байсан”, “Зөвшөөрөлгүй барилгуудын балаг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Уран өвөөгийн үргэлжлэл буюу Монгол Пикассо”, “Ч.Баяндэлгэр: Хүрз барьсан тонуулчид Монголын археологийг сүйтгэж байна”, “Төрийн мөнгийг буцааж төлөхгүй байх эрх “Бэйзмент” ХХК-д бий юу?” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Улстөрч бизнесмэн нь хуулиар давуу эрхтэй Монгол хөрөнгө оруулагчдыг айлгаж ирэв”, “Л.Болд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт барьцаанд орсон байна”, “Улс төр ба допинг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.