Шууд Chart

"Токио-2020" олимпийн наадамд спортын таван төрөл шинээр нэмэгдсэн

2019-08-19 11:00:00

XXXII удаагийн олимпийн наадам Япон улсын нийслэл Токио хотноо эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдээд буй. "Токио-2020"-д

2017 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Швейцарын Лозанн хотноо болсон ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар "Токио – 2020" олимпийн наадмын спортын төрлийг баталсан. Үүнд олимпийн үндсэн 28 спортын төрлөөс гадна дээрх олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос санал болгосон таван спортын төрөл/бэйсбол-софтбол, скейтборд, каратэ, спорт авиралт, серфинг/-ийг багтаасан юм.

Сонирхуулахад, Монголын баг тамирчдын олимпийн гараа болсон Ази тивийн анхны олимпийн наадам 1964 онд Токио хотноо зохиогдсон бол 56 жилийн дараа тус хотод олимпийн бамбар дахин бадамлаж байгаа юм.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Токио-2020" олимпийн наадамд спортын таван төрөл шинээр нэмэгдсэн  
Үзсэн: 4651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-19 14:28
3x3 шинээр олимпод нэмэгдэж байгаа

Бидэнтэй нэгдээрэй