
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн удирдлагын санаачлагаар “Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-ний үндсэн үүрэг, үүрэг гүйцэтгэлт” сэдэвт сургалт зохион байгуулсан. Тус сургалтыг Гана улсын Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-тэй хамтран зохион байгуулж цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хамруулжээ.
Сургалтыг онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Зэвсэглэсэн цагдаагийн ротын үндсэн үүрэг, бүтэц зохион байгуулалт, НҮБ-д Зэвсэглэсэн цагдаагийн хүчин илгээх эрх зүйн үндэс, бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт, ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл, ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, үүрэг гүйцэтгэлтийн үед тулгардаг асуудлууд зэрэг сэдвээр хоёр цагийн танхимын хичээлийг Гана улсын сургагч нар орсон.
Харин сургалтын хоёр, гурав дахь өдөр
Монгол Улсаас НҮБ-д Зэвсэглэсэн цагдаагийн хүчнийг илгээх болвол энэхүү сургалтад хамрагдсан бүрэлдэхүүн багагүй туршлага хуримтлуулсан нь бэлтгэл ажлын нэгээхэн хэсэг болж байгаагаараа онцлог боллоо.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг сургалтад хамрууллаа | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.