Шууд Chart

"ABU ROBOCON 2019 MONGOLIA" Олон улсын тэмцээн энэ сарын 23-27-ны өдрүүдэд болно

2019-08-20 12:43:30

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 18 дахь удаагийн "ABU ROBOCON 2019 MONGOLIA" тэмцээнийг Монгол Улс анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээнд Камбуж, БНХАУ, Фижи, БНХАУ-ын ЗЗОБ ХонгКонг, Япон, Казакстан, Малайз, Монгол, Непал, Тайланд, Вьетнам, Индонез, Энэтхэг, Шри Ланк, Пакистан, Египт зэрэг дэлхийн 16 улсын 17 багийн оюутан залуус оюун ухаан, ур чадвараа шингээж өөрсдийн гараараа бүтээсэн роботуудаараа өрсөлдөнө. Үндэсний урлагийн гайхамшигт бүтээл, рок попын хамтлаг дуучид, авьяаслаг залуус нээлтийн ёслолд дуу хуураа өргөн оролцоно.

Шинэлэг санаа, шилдэг инженерчлэл, шилдэг дизайнтай, шинэ сэтгэлгээний бодит илэрхийлэл болсон дөрвөн хөлт роботыг та бид дэргэдээс нь хамт олноороо, гэр бүлээрээ үнэ төлбөргүйгээр үзэн сонирхох боломж олдож байна. Монголын нэрийг дэлхийд цуйраатуулах ирээдүйн чадварлаг инженерүүдээ хамтдаа дэмжицгээе.

Оюутан залуусын эрдэм мэдлэг, эрч хүч, эв нэгдлийн өрсөлдөөн 18 дахь удаагийн "ABU ROBOCON 2019 MONGOLIA" тэмцээнд тавтай морилно уу.

2019 оны наймдугаар сарын 25-нд 12:00 цагт Буянт-Ухаа спорт ордонд уулзацгаая.

Дэмжигчид: Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан Спортын Яам, Худалдаа Хөгжлийн Банк, Оюу Толгой ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, МИАТ ХК, Эрдэнэс Таван Толгой ХК

Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

"ABU ROBOCON 2019 MONGOLIA" Олон улсын тэмцээн энэ сарын 23-27-ны өдрүүдэд болно  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй